images

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нисэх загварын талбайг шинэчилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-05


    Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх 2016 онд нисэх загварын талбай байгуулагджээ. Энэ цагаас хойш улсын чанартай хэд хэдэн уралдаан, тэмцээн зохион байгуулсан бөгөөд цаашид энэхүү спортыг улам өргөжүүлэх, хүүхэд залуусын сэтгэмжийг хөгжүүлэх, инженер зохион бүтээгчдийг дэмжих зорилгоор талбайг шинэчлэн засварлахаар болсон талаар тус хүрээлэнгээс мэдээллээ. Уг ажлыг хүрээлэнгийн III ээлжийн талбай дээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Шинэчилж засварласан талбайд энэ жил Нисэх загварын дэлхийн цомын тэмцээн, хоёр жилд нэг удаа болдог ДАШТ-ийг зохион байгуулна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.